Гамшигт өртсөн малчдад гэр олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-30 09:35:33
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Орхон сумын нутаг Залуугийн гол орчмоор уржигдар орой болсон хүчтэй салхины улмаас орон гэргүй болсон малчдад аймгийн Онцгой байдлын газрын шийдвэрээр гэр, гэрийн мод олгохоор болжээ.
Гамшигт Булган аймгийн Орхон, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 орчим өрх өртөж, 15 нь орон гэргүй болсон юм. Хүчтэй салхи, орсон борооны үер, мөндөрийн улмаас хорогдсон 1200 толгой малын сэг зэмийг онцгой байдлын албан хаагчид  нь булж, ариутгал хийлээ.
Зурвас орсон мөндөр өндөг шиг том байсан байна.
 Мөн энэ гамшгийн улмаас эрчим хүч дамжуулах шугамын 10 гаруй тулгуур унаж цахилгааны хомсдолд ороод байна.
М.Батжаргал

相关新闻