АН-ын бүлэг Төрийн албан хаагчийн хуулийг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хаврын чуулганы үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, намын бүлэг, байнгын хороодын хуралдаан зарлаад байна.
Намын бүлгүүдийн хувьд, УИХ дахь АН-ын бүлэг “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдаанаа эхлүүлээд байгаа бол МАН-ын бүлэг хуралдахгүй гэж шийджээ. АН-ын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж байгаа бөгөөд одоо Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.
Бүлгийн хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдахаар товлосон юм.

Н.Туяа