Хүсэлтээ өгсөн иргэдийн 93,89 хувийн саналыг зөөврийн хайрцагаар авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт Булган аймагт ямар нэгэн зөрчил, доголдол байхгүй хэвийн явж байна. Сонгуулийн тоног төхөөрөмж саатсан зүйл гараагүй байна гэж аймгийн сонгуулийн хорооны дарга С.Санжаасүрэн хэллээ.
Аймгийн хэмжээгээр 40474 хүн санал өгөхөөр бүртгэгдэж, 67 санал авах байранд саналаа өгч эхлээд байна.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр 1016 хүний хүсэлт ирсэн. Хүсэлтийн дагуу зөөврийн битүүмжилсэн хайрцагаар 954 иргэний буюу хүсэлт гаргасан сонгогчийн 93,89 хувь нь саналаа өгчээ. Хүсэлтээ ирүүлсэн боловч 62 иргэн хаяг байршилдаа байхгүй, иргэний үнэмлэхгүй байсан зэрэг шалтгаанаас саналаа өгч чадаагүй байна. Мөн нас барсан сонгогч байсан аж.

М.Батжаргал