Уруйд идэгдсэн замыг засчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-21 16:03:28
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан сумын төвийн зам цас, борооны усны улмаас эвдэрч зорчих боломжгүй болсныг “Илчит металл” ХХК засварлажээ.
Сайхан сумын Засаг дарга, "Илчит металл" ХХК-ийн удирдлагуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд зам засах, шаардлагатай газар гүүр барих, эвдэрсэн гуу, жалгыг засах зэрэг бүтээн байгуулалтын ажил хийхээр тусгагдсаны дагуу дээрх замыг засчээ. 
Зам засварын ажилд зарцуулсан шатах тослох материалын болон бусад зардлыг н “Илчит металл” ХХК ийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлжээ.
М.Батжаргал
相关新闻