Хүний нөөцийн 20 жилийн төлөвлөлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-20 19:07:52
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга аймгийн төрийн байгууллагуудын 2017-2037 он хүртэлх хүний нөөцийн төлөвлөлт боловсруулахаар ажлын хэсэг байгууллаа.
Аймгийн Засаг даргын зөвлөх О.Гантулгаар ахлагчтай ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга, Тамгын газрын хэлтсийн дарга, салбар хариуцсан мэргэжилтнүүд оржээ. Ажлын хэсэг энэ оны 10 дугаар сард аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн төрийн байгууллагуудын 20 жилийн хүний нөөцийн төлөвлөлтийг батлуулах юм байна.
Тус аймагт одоогоор төр, төсвийн байгууллагуудад нийт 3900 гаруй төрийн албан хаагч ажилладаг юм.
М.Батжаргал
相关新闻