Нийт малын 1,5 хувь хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ долоогийн хоногийн байдлаар оны эхний нийт малын 1,5 хувь буюу 51,8 мянган мал хорогдсон мэдээтэй байна. Том малын хорогдол өмнөх оны мөн үеийнхээс 17,5 хувиар өссөн бөгөөд нийт хорогдлын 75,0 хувийг хонь, ямаа эзэлж 39,0 мянган бог мал хорогджээ.
Аймгийн хэмжээгээр нийт хорогдсон малын бараг тал хувь гурван суманд ногдож байгаа үзүүлэлт статистик мэдээллээр гарлаа. Орхон суманд 10,4 мянган мал хорогдож нийт хорогдлын 20,5, Бүрэгхангай суманд 8,7 мянган мал хорогдож, 17,3, Баян-Агт суманд 5,1 мянган мал хорогдож, 10,2 хувийг эзэлсэн байна.
Өнгөрсөн өвөл хавар цас ихтэй байсан нутагт адуу их хорогдсноос өнгөрсөн оны мөн үеийнхээс адууны хорогдол 30,3 хувиар нэмэгдэж 6,2 мянган адууны данс дугуйллаа. Зөвхөн Орхон суманд 2298 толгой адуу хорогджээ.

М.Батжаргал