Иргэдийн асуултад утсаар шууд хариу өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга, хэлтэс агентлагийн дарга нар хуваарийн дагуу лхагва гараг бүр иргэдийн санал хүсэлтийг 70347034 дугаарын утсаар авч шууд хариу өгөх хуваарьтай боллоо.
Эхний удаа аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Б.Эрдэнбаатар аймгийн хэмжээгээр 678 шалгуулагч шалгалт өгсөн элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.
-Иргэдээс 5 асуулт, санал аймгийн боловсрол, соёл урлагийн газрын даргад тавьсан. Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуулт ирээгүй. Харин сургууль, цэцэрлэгийн төгсөх ангийн хүүхдүүдээс мөнгө хураалгахгүй байлгах байгаа талаар иргэдээс санал ирүүлсэн гэж хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаныхан ярьлаа. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба дарга, сэтгүүлч, зураглаач, олон нийттэй харилцах ажилтан зэрэг 5 орон тоотой ажиллаж, иргэдийн өргөдөл гомдолыг шийдвэрлэх, Засаг даргын үйл ажиллагааг сурталчлах ажил эрхэлдэг юм.
Аймгийн Засаг дарга З.Батзориг энэ оны 12 дугаар сарын 3 дах долоо хоногийн лхагва гарагт иргэдийн санал хүсэлтийг утсаар сонсож хариу өгөх юм байна.

М.Батжаргал