Ургамлын сэлгэн тариалалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-18 18:23:18

 Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жилийн үр тарианы тариалалт дууслаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Аймгийн хэмжээгээр 45027 га талбайд тариалалт хийхээр төлөвлөж, 48433 га талбайд үр суулгаж, төлөвлөсөн хэмжээг 107,6 хувь биелүүлээд байна.

Үр тариа 42469 га тариалахаас 42873,9 га талбайд тариалалт хийж төлөвлөгөөг 101,0 хувь хангажээ.
-
Энэ жилийн хувьд үр тарианы тариалалтад технологийн хувьд өөрчлөлт гарсан нэг зүйл бий. Энэ нь үр тарианы талбайн үржил шимийг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгж, иргэд анхаарч ургамлын сэлгэн тариалалт нэлээд хийсэн байна. Улаан буудай 41619 га-д тариалахаар төлөвлөсөн ч 347 га-гаар татуу буюу 99,2 хувь хэрэгжүүлсэн. Харин бусад үр тариа болох арвай, овьёос, бог будаа, хөх тариа, гурвалжин будаа тариалах төлөвлөгөөг 188,4 хувь биелүүлж, 1602 га талбайд тарьсан гэж аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяр ярьлаа.

М.Батжаргал

相关新闻