1000 га талбайн хортонг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-13 09:49:02
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын ойн нөөцөд тархсан ойн хортон устгах ажлыг 1000 га талбайд хийжээ.
Тус сумын Дордоом, Хөхдаваа, Доргот зэрэг газруудын ойг нэрвэж байгаа хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг Улаанбаатар хотын "Гранд форест” ХХК-ий биологич н.Сарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг үүргийн шүршигчээр хийж гүйцэтгээд байна. Хортон устгах ажилд Хангал сумаас 4 иргэн оролцсон байна гэж Хангал сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Хонгорзул мэдээллээ.
Энэ жил ойн хортны тэмцлийн ажлыг “Гранд форест” ХХК 149,8 сая төгрөгөөр 16800 га талбайд хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа юм.
М.Батжаргал
相关新闻