Саалийн үнээнд шинжилгээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-13 08:21:55
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд зарим төрлийн малын өвчний шинжилгээг стандартаар тогтоосон хугацаанд мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр боллоо. Хээлтүүлэгч мал, фермер, аж ахуйн нэгж, иргэдийн саалийн үнээнд бруцеллёз, сүрьеэ, лейкоз өвчний шинжилгээг энэ сараас эхлэн ирэх 7-р сард, адууны ям өвчний шинжилгээг 8-р сард хийх юм байна.
Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Г.Бадамсүрэнгээс тодруулахад:
-Жил бүр төлөвлөгөөний дагуу малын эрүүл мэндийн шинжилгээг хийдэг. Энэ жил малын бруцеллёз өвчний шинжилгээг 15000 малд хийнэ. Сүрьеэ, лейкоз өвчний шинжилгээнд 3000 мал хамруулах юм. Ер нь фермерийн аж ахуйн өндөр ашиг шимтэй малд ихэвчлэн хийх шинжилгээ байгаа. Нутгийн монгол малд байдаггүй зарим төрлийн малын өвчний шинжилгээ ч үүнд орж байна. Аймгийн хэмжээгээр энэ жил лабораторийн шинжилгээнд 25,3 мянган мал хамруулахаар төлөвлөсөн гэж ярьлаа.
М.Батжаргал
相关新闻