Малжуулах хөтөлбөрт 140,0 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-12 22:49:57
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, цөөн малтай, орлого багатай зарим өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд 140,0 сая төгрөг зарцуулахаар боллоо.
Аймгийн хэмжээнд нийт 26 өрхийг малжуулахаар төлөвлөсөн байна.
-Малжуулах хөтөлбөрт хамрагдахаар ирүүлсэн иргэдийн саналыг судалж байна. Орон нутагт нөхцөл байдлын үнэлгээ хийж байж хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Ялангуяа хөтөлбөрт хамрагдах иргэдийн саналыг үндэслэн ямар төрлийн, хэдэн тооны, ямар үнэтэй мал авч маллахыг тохирно. Хямдхан давжаа олон тооны мал өгвөл малжуулах төслийн үр дүн гарахгүй. Нэг өрхөд 5,0 сая төгрөгийн мал авч өгөхөөр төсөвлөж байна гэж аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Нямдорж ярьлаа.
Хөдөөгийн иргэдийг малжуулж, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, сургалт, зөвлөлгөөн зохион байгуулах зэрэгт хөрөнгө зарцуулахаар төсөвлөжээ.
М.Батжаргал
相关新闻