Нээлтийн харваа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-11 17:34:02
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн Бүрэгхангай сум 2017 оны "Үндэсний сур"-ын харвааны нээлтээ хийлээ. Нум сумыг дээр үеэсээ өвлөн уламжилж хөгжүүлж байгаагиийн үрээр тус сумаас улс, аймгийн мэргэн олон төрсөн төдийгүй аймгийн баяр наадмын сурын харвааны түрүүг олон жил алдаагүй билээ.
-Уламжлал ёсоор энэ жилийн нээлтийн харвааг зохион байгууллаа. Нээлтийн харваанд амжилт гаргасан сурчид цаашид болох аймаг, улсын тэмцээнд оролцдог. Намар хаалтын буюу сурын отгон харваа бас хийдэг заншилтай. Харин энэ жил анх удаа өвлийн харваа зохион байгуулж үзсэн гэж сумын сурын холбооны нарийн бичгийн дарга Б.Цэнгэлмаа ярьсан юм.
Энэ жилийн нээлтийн харваанд спортын мастер, аймгийн гоц мэргэн, сумын мэргэн, залуу харваачид цэц мэргэнээ сорин насанд хүрэгчид 40 сум, хүүхэд 20 сум тавьжээ.
Эрэгтэйчүүдээс спортын мастер, аймгийн мэргэн Д.Галбадрах түрүүлж, спортын мастер, аймгийн мэргэн Д.Мөнхдорж, залуу харваач О.Төмөр-Очир, аймгийн гоц мэргэн М.Бадам,  залуу харваач М.Болд нар удаах байрыг эзэлсэн байна.
Эмэгтэйчүүдээс залуу харваач Б.Баярцэцэг түрүүлж, залуу харваач Ц.Шинэзул, сумын мэргэн Д.Саранчимэг, залуу харваач Ц.Баярмаа, Д.Бат-Өлзий нар эхний байруудад шалгарлаа. Хүүхдүүдээс тэргүүн байрыг Ш.Амарболд, дэд байрыг Л.Найгал, гутгаар байрыг Т.Солонго нар эзэллээ. Үндэсний сурын нэээлтийн харвааний тэмцээнийг ХААН банк, сумын ЗДТГ  ивээн тэтгэжээ.
М.Батжаргал
相关新闻