Зөвшөөрөлгүй хашааг буулгаж, төв замаа тохижуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-08 10:20:39
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж аймгийн төв гудамжаа өнгө төрхийг нь сайжруулах ажил зохион байгуулж эхэллээ. Булган хотын төв зам Хатанбаатар Магсаржавын нэрэмжит гудамжны авто машины замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр цэцэрлэгийн мод бутыг авч чөлөөлөөд байна.
Аймгийн Засаг даргын Захирамжаар зарим газрын зөвшөөрлийг цуцлах, хашааг нүүлгэх асуудлыг шийдээд байна. Хатанбаатар Магсаржавын гудамжид байршилтай иргэн М.Цогтгэрэлийн эзэмшиж буй газрын газар эзэмших эрхийг олон жил ашиглаагүй, бүтээн байгуулалт хийгээгүй учир хүчингүй болгожээ. Мөн тус төв гудамжид байршилтай нийтийн эзэмшлийн талбайд дур мэдэн зөвшөөрөлгүй барьсан “Авзага трейд” ХХК-ий хашааг албадан буулгахаар шийдвэрлэсэн байна.
М.Батжаргал
相关新闻