Загас барьсан иргэнд торгууль, нөхөн төлбөр тооцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, цагдаа, Онцгой байдлын газрын хамтарсан хөдөлгөөнт эргүүл ой, агнуурын нөөц ихтэй нутагт шалгалт хийж байгаа юм.
-Баян-Агт, Хутаг-Өндөр, Тэшиг сумын нутгаар хамтарсан шалгалт зохион байгууллаа. Уг шалгалтаар Уул, Алтаад, Уньтын голд хуулийн хориотой хугацаанд загас барихаар завдсан 5 иргэнд 240,0 мянган төгрөгийн торгууль ногдууллаа. Мөн 46 ширхэг загас барьсан 1 иргэнд 1,1 сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдууллаа. Ойн тухай хууль зөрчсөн 2 аж ахуйн нэгж, байгууллагад заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлэн ажиллалаа гэж аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Энхбаяр ярьсан юм.
Агнуур, ойн нөөцтэй газруудад хууль бус ан агнуур, мод бэлтгэлийн үйл ажиллагааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцоход чиглэсэн шалгалтыг хийж байгаагийн дээр төв суурин газар руу чиглэсэн зам, гүүрэн дээр эргүүл пост ажиллуулж байгаа юм.

М.Батжаргал