Ховд их сургууль төгсөгчид “Идэвхтэй ажил хайгч”-аар бүртгүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ “Ажлын байрны үзэсгэлэн яармаг” өдөрлөг саяхан болж Ховд их сургууль төгсөгчдөө ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө хүргэх, ажил олгогчийн зүгээс хүний нөөцийн бодлого, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг танилцуулах төгсөгчдөөс сонгон шалгаруулалт хийх, ХИС болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой зохион байгуулав.
Өдөрлөгийг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ховд дахь салбар танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ховд дахь салбар холбоо хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт МҮХАҮТ болон МАОЭНХ-ны гишүүн байгууллагууд, Төрийн банк, Хаан банк, “Ховд сафари” ХХК, “Ховд скай” ХХК, “Цагаан бөлбөө” ХХК, “Алтайн номадис” ХХК, “Идэр пума” ХХК, “Ариун шүд” эмнэлэг, “Жаргалант имериал” ХХК, “Хатан түнгэл” ХХК зэрэг ажил олгогчид оролцов.
ХИС-ийн төгсөгчдөд хандан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Ж.Амгаланшоо мэдээлэл өгч, “Хатан түнгэл” ХХК-ийн захирал Т.Баярсайхан “Ажилд ороход анхаарах зүйлс”, Хаан банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат “Та ажилд ороход бэлэн үү”, МАОЭНХ-ны Ховд дахь салбар холбооны тэргүүн Б.Нямхүү “Ажил хэрхэн хайх вэ” сэдвээр зөвлөгөө, сургалт явуулсан юм.
Өдөрлөгт ХХҮГ-аас Ховд аймгийн 12 ажил олгогчийн 57 ажлын байр, Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс ирүүлсэн 35 ажил олгогчийн 105 ажлын байрны захиалгыг оюутнуудад танилцуулж, 70 гаруй оюутан ажил идэвхтэй хайгчаар бүртгүүлж, анкет өгчээ.

А.Бямбасүрэн