ЗГХЭГ- ын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт П.Энхсайхан, И.Давааноров нар Дундговь аймагт өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Тэд тус аймагт гурван өдөр ажиллах бөгөөд энэ хугацаанд Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагаа, ажлын үр дүнтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө. Эдгээр байгууллагын зорилт чиг үүргийг боловсронгуй болгоход дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааны манлайлал, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн санал зөвлөмжөөр хангахад зорилго чиглүүлжээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг дарга, тамгын газрын үйл ажиллагаа, ажлын үр дүнтэй тус бүрт нь гаргасан удирдамжийн дагуу танилцана. Үүнээс гадна нийтлэг танилцах ажлуудыг удирдамжид тусгасан байна.
Тодруулбал, төрийн үйлчилгээний хөнгөн шуурхай байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, сахилга дэг журмыг бэхжүүлэх талаар зохиож буй ажил, ажлын үр дүн, мөн өнгөрсөн оны хөрөнгө оруулалт, их засварын ажлын дүн, энэ оны ажлын эхлэл, явцтай танилцана. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар авсан арга хэмжээтэй танилцаж, түүний үр дүнд судалгаа хийх, иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулж буй байдал, тэдний тавьж буй гол санал хүсэлт, түүнд дүгнэлт хийж зохиож буй ажил, хууль тогтоомж, Засгийн газрын болон ИТХ тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамж шийдвэрийг иргэдэд сурталчилдаг арга хэлбэр, үр дүнг нягтлах юм байна.
ИТХ- ын ажлын алба болон Засаг дарга, тамгын газраас гадна Сайнцагаан сумын ЗДТГ, багийн Засаг дарга нар, эрүүл мэнд, боловсрол, соёлын байгууллагууд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийг хамруулах ажээ.
Ажлын хэсгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар ЗГХЭГ- ын дэд дарга У. Бямбасүрэн лхагва гаригт тус аймагт мөн ажиллах юм байна.

Т. Отгонтуяа