Амьтны хүрээлэнгийн бар паркийн ажилтны аминд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН./BBC/. Их Британийн Кембрижшир гүнлэгийн Хантингтон хотын ойролцоо орших амьтны хүрээлэнгийн ажилтан эмэгтэй рүү торондоо байсан бар дайран амийг нь хөнөөжээ.
Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр, паркийн ажилтан эмэгтэйн тавьсан хаалтны араар бар орж ирээд түүн рүү дайрсны улмаас уг эмэгтэй газар дээрээ нас барсан байна.
Бар хүнд халдсаны улмаас амьтны хүрээлэнгийн үйлчлүүлэгчдийг тэр даруй гаргажээ.
Ажилтан эмэгтэй амиа алдсан нь золгүй явдал гэж амьтны хүрээлэнгийн захиргаа мэдэгдсэн байна.
Бар торноосоо гарах боломжгүй байсан учраас үйлчлүүлэгчдэд ямар нэгэн аюул учраагүй ажээ.
“Амьтны хүрээлэнгийн ажилтнууд бар, арслангийн тор руу гүйлдэн ирээд, биднийг нэн даруй амьтны хүрээлэнгээс гар гэсэн. Гэсэн хэдий ч ердөө 20 минутын дараа үйлчлүүлэгчдийг буцааж оруулсан” гэж хэрэг явдлыг нүдээр харсан нэгэн гэрч ярьжээ.
1990 онд нээгдсэн Хамертоны амьтны хүрээлэнд малайзын болон бенгалын барнууд, ирвэс, чоно мөн түүнчлэн олон төрөл зүйлийн шувууд, хэвлээр явагч амьтад байдаг аж.
2008 оны 10 дугаар сард тус амьтны хүрээлэнгээс оргосон ирвэс гэрийнх нь хашааны ард байхыг 9 настай хүү олж харжээ.

О.Барс