Америк дахь цагаачдын тоо сүүлийн 50 жилд анх удаа буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 23 /Kazinform/. Д.Трампын засаг захиргаа цагаачлалын
бодлогоо чангатгаснаас хойших
2025 оны эхний зургаан сарын хугацаанд АНУ дахь цагаачдын тоо 1,4 саяар буурсан
байна. Энэ тухай Pew Research Center судалгааны төв мэдээлснийг Kazinform
агентлаг уламжиллаа.
Зургаадугаар сарын байдлаар, тус
улсад 51,9 сая цагаач амьдарч байгаа нь нийт хүн амын 15,4 хувийг бүрдүүлж
байна. Д.Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орох үед энэ тоо 53,3 сая байжээ.
Судалгааны төвийн мэдээллээр, Америкийн
ажиллах хүчний 19 хувийг цагаачид бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь оны эхнээс 20
хувиар буурсан үзүүлэлт юм.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын хөдөлмөрийн
чадвартай хүн амын өсөхгүй хэвээр байна. Тэгэхээр ажиллах хүчний тоог
нэмэгдүүлэх цорын арга зам бол шинээр ирэх цагаачдын тоог нэмэгдүүлэх явдал юм.
Ингэхгүйгээр эдийн засгийн байдал дордоно гэж старший демограф Pew Research
Center төвийн хүн амзүйн ахлах судлаач Жеффри Пассел ярилаа.
Гэсэн хэдий ч АНУ дахь цагаачдын
эзлэх хувь өндөр хэвээр байна. Пүрэв гарагт АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам
мэдээлснээр, Цагаачлал, гаалийн цагдаагийн газар /ICE/ болон Холбооны бусад
агентлагийн ажилтнууд Трампын засаг захиргаа байгуулагдсанаас хойших 200 хоногийн
хугацаанд нийт 359 мянга гаруй хууль бус цагаачдыг баривчилж, 332 мянган хүнийг
албадан гаргажээ.
Саяхан Трампын засаг захиргаа
мэдэгдэхдээ, АНУ-ын виз авсан 55 сая хүнийг шалгаж, зөрчил гаргасан эсэхийг нь
тодруулна гэсэн байна.