“Нэг баг-Нэг агт” аянаар 82 агт хандивлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/“Нэг баг-Нэг агт” аяны хүрээнд Булган аймгийн 75 баг, зарим аж ахуй нэгжээс хил хамгаалалтад дэмжлэг болгож, нийт 82 агт хандивлахаар боллоо.
-Улсын хилийн халдашгүй дархан байдал, хилчдийг улсын хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэх найдвартай уналгаар хангахад үнэтэй хувь нэмэр оруулан уналгын агт хандивласан байгууллага, аж ахуйн нэгж, багийн засаг дарга нартаа талархал илэрхийлж, тус ангийн уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг Булган аймгийн сумдад тоглуулан, ард иргэддээ урлаг уран сайхнаар үйлчилнэ гэж хилийн цэргийн 0286 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Жаргалсайхан ярьлаа.
Аймгийн нийт багийн засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөний үеэр “Нэг баг-Нэг агт” аяныг өрнүүлэн, шинэчлэн найруулсан Хилийн тухай хуулийг сурталчилсан юм.
Аймгийн нийт багийн засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөний үеэр “Нэг баг-Нэг агт” аяныг өрнүүлэн, шинэчлэн найруулсан Хилийн тухай хуулийг сурталчилсан юм.
М.Батжаргал