Эмэгтэйчүүд эко уриалга гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Буурь бууцаа цэвэрлэдэг нүүдэлчин монгол уламжлалаа сэргээн хадгалж, бэлчээрийг бохирдуулахгүй, ил задгай хог хаяхгүй байх, аргал хөрзөнгөө түлээндээ хэрэглэдэг болж, модыг зүй зохисгүй огтлохгүй байхыг малчин эмэгтэйчүүд уриаллаа.
Хишиг-Өндөр сумын ЗДТГ, мал эмнэлэг үржлийн тасаг, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцсон 5 багийн 160 эмэгтэйчүүд энэ уриалгыг дэмжсэн байна. Мөн тэд мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалтыг сайжруулах, сүү цагаан идээг өргөн хэрэглэхийг бүх нийтэд уриалан дууджээ.
Тус Хүрэмт багийн малчин Нямын Батбаатар, Жаргалант багийн малчин Хишигдаваагийн Бат-Эрдэнэ нар чуулга уулзалтыг ивээн тэтгэсэн байна.
Тус Хүрэмт багийн малчин Нямын Батбаатар, Жаргалант багийн малчин Хишигдаваагийн Бат-Эрдэнэ нар чуулга уулзалтыг ивээн тэтгэсэн байна.
М.Батжаргал