Төрийн алба хаагчид монгол хэл бичгийн сорилго өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн чадварын их сорилгыг Дундговь аймаг эхлүүлэх гэж байна. Сорилго 2 үе шаттай. Эхний сорилгыг зургадугаар сарын 8- нд явуулж, хоёр дахийг нь 11 дүгээр сард товложээ.
Монгол хэл, бичгийн боловсролдоо нэн түрүүнд анхаарах ёстой хүмүүс бол төрийн албан хаагчид юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд албан бичгийн хэл найруулга дордож, тэр ч бүү хэл зөв бичгийн дүрмийн алдаа гаргах явдал төрийн албан хаагчдын дунд давтагдсаар байгаа. Үүнд дүгнэлт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2010 оны зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 2013 оны тогтоолын хэрэгжилтийг хангахад сорилгын зорилгыг чиглүүлжээ.
“2015 онд УИХ- аар баталсан “Монгол хэлний тухай” хуульд 2025 оноос эхлэн төрийн харилцаанд хос бичиг хэрэглэх тухай заалт бий. Үүний бэлтгэлийг одооноос хангах эхлэлийг тавих нь ч сорилгын бас нэг зорилго болж байгаа. Энэ үүднээс ач холбогдол өндөртэй ажил гэж үзэж Засаг даргын хувьд дэмжсэн. Байгууллага бүр алба хаагчдаа бүрэн хамруулах хэрэгтэй” гэж аймгийн Засаг дарга байгууллагын удирдлагуудад сануулсан юм.
Аймгийн ИТХ, ЗДТГ, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд, яамны харъяа байгууллагууд, Сайнцагаан сумын ИТХ, ЗДТГ, тус сумын харъяа төрийн байгууллагуудын нийт 1650 орчим алба хаагч монголхэл бичгийн чадварын их сорилгод хамрагдана. Тэд чээж бичгийн шалгалт, монгол хэл бичгийн сорил өгөх бөгөөд алба хаагч тус бүр давтагдашгүй кодоор дугаарлагдаж, тэр дугаараар сорилгын дүнгээ харах юм байна. Сорилгын дүнтэй уялдуулан байгууллагууд алба хаагчдынхаа хэл бичгийн ур чадварыг сайжруулах талаар анхаарч ажиллана. Тухайлбал, монгол хэлбичгийн мэргэжлийн багш нараас сургалт, арга зүйн зөвлөмж авч болох ажээ. Үүний дараа 11 дүгээр сард 2 дахь сорилгыг өгнө.

Т. Отгонтуяа