Ганц ботгоны гарзтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-20 11:56:21
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр 1300 гаруй толгой тэмээтэй. Өнгөрсөн онд 6,9 хувиар өссөн тэмээн сүргийн тоо энэ хавар 170 гаруй толгой ботгоор нэмэгдэж, ганц ботгоны гарзтай байна.
-Мал төллөлт ихэвчлээд байна. Аймгийн хэмжээгээр нийт хээлтэгч малын 74,6 хувь төллөсөн. Бог малын төлөлт дуусч байна. Харин бод мал ид төллөж байгаа. Энэ өвөл бод мал ялангуяа гүү их хээл хаясан мэдээ байгаа. Тиймээс бод малын төлөлтийн хувь доогуур гарч байгаа байх гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн А.Ганхуяг ярьлаа.
Оны эхэнд тоологдсон үнээний 41,3 хувь тугалласан, гүүний 29,4 хувь унагалсан мэдээтэй байна.
Аймгийн хэмжээгээр энэ хаврын төлөө 97,6 хувиар буюу 1,1 сая төл бойжуулж байгаа бөгөөд Бүрэгхангай, Гурванбулаг, Хангал суманд 99,5-99,8 хувиар төлөө бойжуулж байна. Нийтдээ 27,0 мянган төл хорогдуулжээ.
М.Батжаргал
相关新闻