“Даван туулах дасан зохицох чадвартай иргэд” хөтөлбөр хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн Хангал суманд “Мерси Кор” олон улсын байгууллага энэ оноос “Даван туулах дасан зохицох чадвартай иргэд” хөтөлбөрийг 3 жил хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд тэжээлийн ургамал тариалах ажлыг эхлүүлээд байна.
“Мерси Кор” олон улсын байгууллагаас 6 сая гаруй төгрөгийн нийт 3,3 тонн тэжээлийн ургамлын үрийг тус сумын “Эко хан буян” хоршоонд хүлээлгэн өгч, хоршооны гишүүд ажилчдад сургалтыг УБ хотын Мал Аж Ахуй Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй хамтран зохион байгуулжээ. Тэжээлийн ургамлын онцлог, тариалах технологи, тариалсны дараах арчилгаа, хаших, услах технологийг газар дээр нь зааж, зөвлөсөн байна.
“Мерси Кор” олон улсын байгууллага манай улсад 18 жил дахь жилдээ үйл ажиллагаа явуулж эдийн засгийн өсөлтийг дэмжих, нээлттэй засаглалыг бэхжүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн 25 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн томоохон байгууллага юм байна.

М.Батжаргал