“Хавдаргүй Булган” хөтөлбөрийн төслийн баг 12000 хүнд үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-18 20:14:32
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Хавдаргүй Булган” хөтөлбөрийн хэрэгжүүлэх “Булган нэг үе” ТББ-ын төслийн багийнхан аймгийн бүх суманд ажиллалаа. Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар элэгний хавдрын эрт илрүүлэг, В, С вирусын оношилгоо, эрүүл мэндийн сургалт зөвлөгөө өгөхөөр орон нутагт ажиллаж 12000 хүнд үйлчилсэн байна.
-Орон нутагт ажилласан тайлангаа аймгийн удирдлагад танилцууллаа. Нийтдээ 12000 хүнд үйлчилсэн байна. үйлчлүүсэн иргэдээс 2610 хүнд В, С вирусын илэрсэн. Мөн хорт хавдрын сэжиг 58 хүнд илэрч оношлогдсон. Яаралтай нарийн оношлогоо хийлгэх хүмүүсийг ХСҮТ рүү явуулсан байгаа. Зарим нь эмчилгээгээ хийлгэж эхэлсэн байна. Элэгний хорт хавдрын эрт илрүүлэгийн үзлэгээр вирустэй хүмүүс улсын дундажаас бараг 7-8 хувиар өндөр гарсан нь Булган аймагт хорт хавдрын өвчлөл өндөр байгааг харуулж байна гэж “Хавдаргүй Булган” хөтөлбөрийн төслийн удирдагч, ХСҮТ-ийн элэг цөс, нойр булчирхайн тасгийн эмч, доктор Б.Эрдэнэбулган ярьлаа.
Энэ удаагийн үзлэгт 25-аас дээш насны хүмүүсийг хамруулсан бөгөөд 3 сарын дараа давтан шинжилгээ хийх юм байна. Хорт хавдрын сэжигтэй тохиолдол ялангуяа 45-аас дээш насныханд илүү тохиолдож байгаа аж.
М.Батжаргал
相关新闻