Баяндэлгэр сум төлийн хорогдолгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-18 15:41:15
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн Баяндэлгэр сум нь 1013 малчин өрхийн 355,4 мянган малтай. Аймагтаа малынхоо тоо толгойгоор тэргүүлдэг сумдын нэг. Баяндэлгэр суманд мал орой төллөж эхэлсэн  хэдий ч одоогоор мал төллөлт 65,2 хувьтай үргэлжилж байна. Төлийн хорогдолгүй, гарсан төл 100 хувь бойжиж байна.
Баяндэлгэр сум 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 355,634 мал тоолуулж, өмнөх оноос малын тоо 50 орчим мянгаар хорогдсон байна. Энэ нь өнгөрөгч 2015 онд өвөлжилт хүнд байсантай холбоотой гэнэ. Сумын зургаан багийн хэмжээнд нийт 172,4 мянган хээлтэгч мал төллөхөөс 112,396 нь төллөөд байгаа юм байна. Төллөсөн малын төрөл тжс бүр дээр нь авч үзвэл 3145 гүү, 121 ингэ, 4657 үнээ, 95023 эм хонь, 67023 эм ямаа тус тус төллөж, одоогоор төлийн хорогдолгүй байгааг мэдээлэв.
“Өнгөрөгч хаврын хувьд үнэхээр сайхан хавар болж өнгөрлөө. Сумынх хувьд малын ямар нэгэн өвчингүй, мал төллөлт ч хэвийн үргэлжилж байна. Харин үнээ, гүүний тухайд харьцангуй орой буюу сая таван сар гарсанаас хойш л төллөж байна. Мөн хонь ямаа сувайрах тохиолдол их байна. Энэ нь өвөлжилт хүнд байсантай холбоотойгоор малчин айлуудын  хуц ухна хорогдож, шинэ хуц ухна тарга тэвээрэг муу байсантай холбоотой. Ургамал ногоо цухуйж, бэлчээр өнгөө засаж байна. Гэхдээ энэ хэвээр халуун салхи ихтэй, бороо орохгүй удвал хэцүүднэ...  “хэмээн Баяндэлгэр сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Ж. Мөнхбаатар хэлээ.
Т. Одончимэг 
相关新闻