Ойн хортонтой тэмцэх ажлыг 16800 га талбайд хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хангайн бүсийн 9 сум буюу ой нөөц ихтэй суманд ойн хортонтой тэмцэх ажлыг “Гранд форест” ХХК онгоц, үүргийн шүршигч ашиглан хийхийн зэрэгцээ механик аргаар гүйцэтгэхээр гэрээ байгуулаад байна.
-Орхон, Баян-Агт, Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд 2500-3500, Хишиг-Өндөр, Бугат, Сайхан, Тэшиг, Бүрэгхангай суманд 300-1500 га-д хортонтой тэмцэх ажил хийнэ. Хортонд ихээр нэрвэгдсэн болон очиж хийх бололцоогүй 8400 га талбайн ойд онгоцоор хор цацна. Мөн үүргийн шүршигчээр 6300 га талбайд хортонг устгах ажил хийхээр боллоо.
Өрөөсгөл эрвээхий, сибирийн хүр эрвээхий, якобсоны төөлүүр эрвээхий зэрэг ойн хортон шавьжийг устгах арга хэмжээг авч ойн нөөцийн санг мөхөх эрсдлээс хамгаална гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа.
Энэ жилийн ойн хортонтой тэмцлийн ажилд байгаль хамгаалах сангаас 149,8 сая төгрөгөөр зарцуулах юм байна.

М.Батжаргал