“Хангинахын шугуйн шагайн тойром” ирэх амралтын өдрүүдэд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-15 14:28:56
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хангинахын шугуйн шагайн тойром” ирэх амралтын өдрүүдэд Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгэ мөрний бэлчир, Хангинахын моносны шугуйд болно.
Үндэсний спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэ шагайн харвааны тэмцээнд Булган аймгийн шагайн харваачдаас гадна Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн шагайчид ирж цэц мэргэнээ сорьдог уламжлалтай билээ.
Одоогоос 400-гаад жилийн өмнөөс монос цэцэглэх цагаар Хангинах гэдэг газрын шугуйд шагайн том тойром зохион байгуулдаг байсан уламжлалыг сүүлийн 3 жилд шагайн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент арга хэмжээ болгон зохион байгуулдаг болоод байгаа юм.
М.Батжаргал
相关新闻