Уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга тус аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа уул уурхайн зарим компанийн удирдлагуудтай уулзаж, гэрээ байгууллаа.
Энэ гэрээ нь нэг талаас уул уурхайн компаниудын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, нөгөө талаас орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, ажилтай, орлоготой болгох, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж хийх бүтээн байгуулалтуудыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд ихээхэн дэмжлэг үзүүлэх юм.
-Ирэх онд болох аймаг байгуулагдсаны ойн бүтээн байгуулалтын арга хэмжээнд зориулан уул уурхайн компаниуд эхний удаа 650 сая төгрөгийн хандив үзүүлэхээр болсон гэж аймгийн Засаг дарга З.Батзориг мэдэгдлээ.
Өнгөрсөн 3 жилд тус аймагт үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компаниуд сум, орон нутгийн бүтээн байгуулалт, нийгмийн салбарт 920 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн нь тухайн орон нутгийн иргэдийн ахуй амьдрал, амьдрах орчинг сайжруулахад чухал нөлөө үзүүлжээ.

М.Батжаргал