Усны эх үүсвэрийг тэмдэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-13 13:00:01
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт усны эх үүсвэрийн бүсийг тэмдэгжүүлэх ажлыг байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хийх болжээ.
Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийг тогтоон тэмдэгжүүлэх ажлыг Сэлэнгэ, Туул, Хануй, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаатай гэрээ байгуулан хийлгэх бөгөөд энэ ажилд байгаль хамгаалах сангаас 24,0 сая төгрөг зарцуулах юм.        
Ирэх сараас эхлэх усны эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тэмдэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд байгаа 2800 гаруй усны эх үүсвэрт хийхээр төлөвлөж байна. Булган хотын цэвэр усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсээс эхлээд усны бүх эх үүсвэрийг таних тэмдэгтэй болгох аж.
М.Батжаргал
相关新闻