Эрдмийн баярын өдөр архи, согтууруулах ундаа худалдахыг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ ЕБС төгсөгчдийн Эрдмийн баяр маргааш Мандалговь хотын төв талбайд болно. Төгсөлтийн баярыг урлаг, спорт, багш шавийн Эрдмийн баяр болгон зохион байгуулах тухай БСШУС- ын сайдын тушаалын дагуу аймгийн төвийн ЕБС төгсөгчид дурсгалт нэгэн агшнаа хамтдаа үлдээхээр ийнхүү товложээ.
Эрдмийн баярын үеэр эцэг, эхчүүд ямар нэг хураамж цуглуулж хүүхдүүдээ зоогийн газар ресторанд оруулах, аялал зугаалгад явуулах, багшид бэлэг сэлт өгөх зэргийг мөн сайдын тушаалаар хориглосон. Үүнээс гадна Сайнцагаан сумын Засаг даргын захирамжаар маргааш Мандалговь хотод архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ. Үүнтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газар “Төгсөлт” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж ажиллахаар болсон бөгөөд эцэг, эх, багш нарт хандсан зөвлөмжийг өгч байна. Тухайлбал, Эрдмийн баярыг товлосон цагийн хуваарьт багтаан зохион байгуулж, хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна.

Т. Отгонтуяа