Сургуулийнхаа мод, зүлгийг усалгааны системтэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-11 22:01:55
Дундговь/МОНЦАМЭ/ Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн төгсөх ангийн сурагчид өөрсдийн хандиваар мод, зүлэг услалтын системийг сургуульдаа үлдээхээр болжээ. Учир нь тус сургуулийн орчинг зүлэгжүүлж, мод тарихаар аймгийн БОАЖ- ын газрын хамт олон ажиллаж байгаа юм байна. Тэд нэг байгууллагыг үлгэр жишээ ногоо орчинтой болгохоор “Мандал” сургуулийн сонгосон нь энэ бөгөөд  сургуулийн нь орчныг ногооруулж, тохижуулах гэж буйд дэмжлэг болж ногоон байгууламжийг усалгааны системтэй болгохоор төгсөгчид  багш нарынхаа хамтаар зорьж байгаа ажээ.
Тус сургуулийн хашаанд 2500 хайлаас тарина. Сул шороо хийсэхээргүй болгож ногоон зүлгээр хучих юм. Үүнд зарцуулагдах 6 сая орчим төгрөгийн хөрөнгийг БОАЖ- ын газар гаргах бөгөөд “Мандал” сургуулийн жишгээр бусад байгууллага ногоон орчинтой болж тохижихыг уриалж байгаа ажээ.
 
Т. Отгонтуяа  
相关新闻