Төгсөгчид спорт заалыг хандиваар засварлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур сумын сургуулийн үе үеийн төгсөгчдийн санаачилгаар сургуулийн спорт заалын барилгын засварыг хандивийн хөрөнгөөр хийхээр болжээ.
-Энэ хавар 3 дахь жилдээ зохион байгуулсан үе үеийн төгсөгчдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр төгсөгчдийн төлөөлөл олон жил засвар хийгээгүй муудсан спорт заалын барилгыг эдийн засгийн хүндрэлээс болж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварлах боломжгүй байгаа бодит байдлыг харгалзан үзэж нийт төгсөгчид санаачилга гарган хандив өгч засвар хийхээр болсон гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Д.Оюунбилэг мэдээллээ.
Энэ жилийн тэмцээнд нийт 33 багийн 230 гаруй тамирчид өрсөлдөж, I-XVII төгсөлт холимог, XVIII-XXXII төгсөлт эрэгтэй, эмэгтэй төрлүүдээр оролцлоо.
I-XVII төгсөлтийн багаас IX буюу 1991 оны төгсөгчдийн баг, XVIII-XXXII төгсөлтийн багаас XXV буюу 2007 оны төгсөгчдийн эрэгтэй, эмэгтэй багууд тэргүүлжээ.
Үе үеийн төгсөгчдийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Л.Тамжав, Ш.Гандолгор багштай 1991 оны IX төгсөлтийн анги хамт олон зохион байгуулсан байна.

М.Батжаргал