“Тэнгэрлэг эрчүүд-айлын шүтээн” хэлэлцүүлэг хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт зохиож байгаа “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах 45 хоногийн аян”-ы хүрээнд “Тэнгэрлэг эрчүүд-айлын шүтээн” уулзалт, хэлэлцүүлгийг аймгийн хэмжээнд зохион байгуулна.
-Энэ арга хэмжээ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахаар зарласан аяны хүрээнд гэр бүлийг идэвхжүүлэх, гэр бүлийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулахад чиглэж байгаа. Сум бүрт 80-100 өрхийн тэргүүнийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулна гэж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Одхүү ярьлаа.
Ажил үйлсээрээ тэргүүлж яваа төдийгүй архины хамааралтай, гэр бүлдээ айдас түгшүүр төрүүлдэг эцгийг ч уулзалтад оролцуулах бөгөөд сургуулийн сурагчдаас аавын тухай санал асуулга, ярилцлага авах, захидал, гэр зургийн уралдаан зарлах, “Шилдэг аав” шалгаруулах, уулзалт хэлэлцүүлгээс зөвлөмж гаргах зэрэг ажлыг энэ үеэр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Аавууд оролцсон олон нийтийн хэлэлцүүлэг гэр бүлийн таатай орчин, аавуудын үр хүүхэдтэйгээ харьцах эерэг хандлагыг бүрдүүлэхэд нөлөөлнө гэж хуулийн байгууллагынхан үзэж байгаа юм.

М.Батжаргал