Сайн малчид гар бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-09 17:46:41
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын Засаг  даргын  тамгын  газар,  сумын  гар  бөмбөгийн  холбоо  хамтран зохион байгуулсан сумын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг “сайн малчид” ивээн тэтгэжээ. Баян-Агт нутгийн Улаанбаатар, Булган хотод амьдардаг иргэд, сумын албан байгууллага оролцсон тэмцээнд нийт эрэгтэй 8, эмэгтэй 10 баг өрсөлджээ.
-Баян-Агт сумынхан уугуул иргэдийнхээ орон нутгийнхаа хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр, санал санаалчлагыг янз бүрээр өрнүүлдэг. Энэ удаа гар бөмбөгийн тэмцээн зохион нийслэл, аймгийн төвд ажиллаж, амьдарч байгаа иргэдээ оролцууллаа. Тэмцээнд Улаанбаатар хотын оюутны  эрэгтэй,  эмэгтэй баг түрүүлж, 2-р  байранд Булган хотын эрэгтэй  баг, сумын өсвөрийн эмэгтэй  баг, 3-р  байранд сумын ЗДТГ-ын  эрэгтэй,  эмэгтэй  багууд орлоо.  Эрэгтэй  шилдэг  тоглогчоор Б.Сүхбат, эмэгтэй  шилдэг  тоглогчоор Х.Гэрэлсүрэн  нар тодорлоо гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Нармандах ярьлаа.
Халтар багийн аймгийн сайн малчин Д.Галбадрах, сумын сайн малчин Б.Ууганбаяр,  Дулаанхаан багийн  аймгийн сайн малчин Л.Намнандорж,  Баянхайрхан  багийн аймгийн сайн малчин Д.Жаргалтогтох нар гар  бөмбөгийн  аварга  шалгаруулах  тэмцээнийг  ивээн  тэтгэсэн байна.  
М.Батжаргал
相关新闻