Сумын сонгуулийн хорооны гишүүдэд заавар зөвлөмж өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-08 22:38:35
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах сумын сонгуулийн хороодын гишүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр аймгийн сонгуулийн хороо зохион байгууллаа.
Сонгууль зохион байгуулах явцад хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, гомдол маргаан гарвал түүнийг хэрхэн шийдвэрлэх, санал авах үйл ажиллагааны зохион байгуулалт, сонгуулийн явцын болон эцсийн дүн мэдээг хэрхэн гаргаж нэгтгэх зэргээр сонгууль зохион байгуулахтай холбоотой сонгуулийн хороодын гишүүдийн мөрдөж ажиллах хууль тогтоомжийн зөвлөмж зааварчилгааг өгсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулахаар Дундговь аймгийн 15 суманд сонгуулийн хороо байгуулагдаад байгаа. Тэдгээрт 79 төрийн алба ажиллаж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн дагуу сумын сонгуулийн хороод санал авах өдрөөс 30- аас доошгүй хоногийн өмнө буюу энэ сарын 27- ноос өмнө санал авах байрыг байгуулж, ахлах зохион байгуулагчийг томилно.
 
Т. Отгонтуяа  
相关新闻