Улаан загалмайн сайн дурын идэвхитнүүд Энэрэл, Нигүүсэл медаль зүүлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Улаан загалмай хорооны гишүүд, сайн дурын идэвхитнүүд “Хүмүүнлэгийн үйлсийн төлөө хамтдаа” уриан дор өнөөдрийг хамтдаа өнгөрүүлж байна. Учир нь энэ өдрийг дэлхий нийтээр “Улаан загалмай, Улаан хавирган сар” өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэ өдрийг мөн Хүмүүнлэгийн өдөр болгон зарласан байдаг.
Хүмүүнлэгийн энэ өдөр бусдын сайн сайхны төлөөх үйлст хувь нэмэр оруулж, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд сэтгэл зүрх, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байгаа сайн дурын идэвхитнүүддээ МУЗН- ийн шагналыг гардууллаа. Тодруулбал, Сайнцагаан сумын 9- р багийн иргэн, сайн дурын идэвхитэн Б. Зогсоол, 5- р багийн Д. Бат- Очир нар “Нигүүсэл” мөнгөн медаль, Сайнцагаан сумын 8-р багийн иргэн сайн дурын идэвхитэн Ц. Мэндбаяр, 7- р багийн Н. Жаргал нар “Энэрэл” алтан медалиар тус тус шагнуулж, Ц. Мөнхбаяр, Т. Бямбаа, Ц. Тунгалаг нар тэргүүний сайн дурын идэвхитэн болов.
Сайн дурын идэвхитнүүд олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний хүний нөөцийн чухал хэсэг болдог байна. МУЗН ч хүмүүнлэгийн үйлсэд иргэдийн санал санаачлага, идэвхи оролцоо, хамтын ажиллагааг дэмжиж, сайн дурын идэвхитний сүлжээг хөгжүүлэхээр үйл ажиллагааныхаа гол зорилго болгодог ажээ.
Дундговь аймгийн Улаан загалмай хорооны хувьд 1700 гаруй гишүүн, 267 сайн дурын идэвхитэнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Сайн дурын идэвхитнүүд ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдөр тутамд халамж, асаргаа үзүүлж ажилладаг бөгөөд тэдний үйл ажиллагаа УЗХ- ны үйл ажиллагааг олон нийтэд ойлгуулж таниулахад томоохон хувь нэмэр болдог ажээ.
Хүмүүнлэгийн үйлсийн идэвхитнүүдээ ийнхүү шалгаруулж шагнасан бол өнөө орой сайн дурын идэвхитнүүдийн “Хүмүүнлэгийн үйлстний ая дуу” тоглолтоор Хүмүүнлэгийн өдөрт зориулсан үйл ажиллагаа үргэлжлэх юм байна.

Т. Отгонтуяа