Бүх нийтийн өглөөний гүйлт маргааш Мандалговьд эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ “Идэвхитэй хөдөлгөөнөөр хичээллэж, эрүүл мэндээ хамгаалах нь иргэн таны үүрэг” хэмээх уриан дор бүх нийтийн өглөөний гүйлт маргааш Мандалговьд эхлэх гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр авдаг хүн амын бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын хангалттай үнэлгээ жил тутам буурч байгаа судалгааг аймгийн ЭМГ- аас гаргасан байна. Өнгөрсөн сард эхэлсэн бие бялдрын сорилд одоогоор 46 байгууллагын 650 гаруй алба хаагч хамрагдаад байгаа бөгөөд тэднээс авсан сорилын дүнг 2012 оныхтой харьцуулахад А,В үнэлгээ 4.3 хувиар буурч, D,F үнэлгээ 2.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Мөн биеийн жингийн индексийг харьцуулахад 2012 онд сорил өгсөн иргэдийн 49.3 хувь хэвийн жинтэй, 28.7 хувь илүүдэл жинтэй байсан бол одоогийн байдлаар сорил өгсөн иргэдийн хэвийн жингийн үзүүлэлт 40.3 хувь болж бууран, илүүдэл жинтэй хүний эзлэх хувь 34.3 хувь болж өссөн дүн гарчээ.
Иймд эрүүл чийрэг бие бялдартай, өвчлөл эндэгдэлд өртөхгүй байх гол хүчин зүйл болсон идэвхитэй дасгал хөдөлгөөнийг хүн амын дунд идэвхижүүлэх зорилгоор бүх нийтийн өглөөний гүйлт, алхалт, дасгалыг ийнхүү зохион байгуулахаар болжээ.
2 сарын хугацаанд 7 хоногийн бүрийн даваагаас баасан гаригт өглөөний дасгал, гүйлт болно. Иргэд ажлын хамт олон, гэр бүлийн гишүүд, хамаатан садан, багийн найз, ангийн нөхөд, фэйсбүүкийн найзуудаа өглөөний гүйлтэд уриалан дуудах байдлаар идэвхитэй хөдөлгөөнд нэгдэгчдийг өргөжүүлэх юм байна. Бусдыгаа манлайлсан байгууллага, баг, хамт олныг шалгаруулж урамшуулах ажээ.
Өглөөний дасгалыг аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Сайнцагаан сумын ЗДТГ, Төв халхын дуулалт жүжгийн театр, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн биеийн тамирын тэнхим, “Шонхор” фитнесс төв зохион байгуулна.

Т. Отгонтуяа