Өнгөт чулуу түүгч, худалдан авагчдын үйлдлийг таслан зогсооно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Хэдэн жилийн турш ужгиран үргэлжилж байгаа байгалийн өнгөт чулуу түүдэг явдлыг таслан зогсооно гэж аймгийн Засаг дарга мэдэгдэж байна. Мал сүргийн тоо толгой өсч бэлчээрийн даац хүрэлцэхгүйн бэрхшээл тулгарч ирж байгаа, дээр нь цөлжилт хуурайшилтаас үүдэн бэлчээр доройтож байхад зүгээр л харж сууж байгаад эрүүл бэлчээрийг ингэж сүйтгүүлж яавч болохгүй гэж тэрээр иргэдтэй хийсэн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.
Өнгөт чулуу түүдэг явдал Баянжаргалан, Говь- Угтаал, Дэлгэрцогт сумын нутагт зонхилон гарч байгаа. Дэлгэрцогт сумын хувьд иргэд хөрсөн дээр ил харагдах чулууг түүж эхэлсэн байдаг бол сүүлийн 2 жил гаруй хугацаанд хөрсийг сэндийлэн ухдаг болсон. Чулуу түүгчдийн гараар тус сумын уртаашаа 7 км урт, өргөөшөө 4 км хэртэй бэлчээр ухагдаж, үржил шимт хөрсний 50 гаруй мянган шоо метр үе давхарга доройтон эвдрэлд оржээ. Дэлгэрцогт суманд нүүрлэсэн эл байдал Баянжаргалан, Говь- Угтаал суманд ч үүсч болзошгүй тул байгалийн өнгөт чулуу түүдэг явдлыг тун яаралттай таслан зогсоохоос аргагүй. Энэ үүднээс Засаг даргын захирамжаар холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан гэлээ.
Шалгаж хянаад, торгож шийтгээд ч үргэлжилсээр байгаа эл үйлдлийг одоо дорвитойхон арга хэмжээ авч бүрмөсөн таслан зогсооно. Зөвхөн чулуу түүгчдийн биш чулуу худалдан авдаг ченжүүдийн үйл ажиллагааг зогсооход чиглэсэн ажлын төлөвлөгөөг гаргаж байгаа ажээ.

Т. Отгонтуяа