“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 13 мянга гаруй иргэн хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Мандалговь хотод боллоо. Дундговь аймгийн хувьд элэгний өвчлөл хүн амын дунд өндөрт тооцогдож байгаа аймгуудын нэг бөгөөд тухайлбал, өнгөрсөн онд хавдрын 86 тохиолдол шинээр бүртгэгдсэний 30 нь элэгний хавдар байгаа юм. Тиймээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хүн амд хүрсэн ач холбогдолтой бодлого гэж сайшаан хүлээн авч байгаа олон иргэн байна.
Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж ажиллах ажлын хэсгийг аймгийн Засаг дарга ахлаж байна. Тэрээр хөтөлбөрийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, нийгмийн бүхий л салбар, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, нийт ард иргэдийн идэвхи оролцоо, хамтын ажиллагаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тун чухал гэдгийг онцлон дурьдсан. Ажлын хэсэг 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд энэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, зорилтот насны бүх иргэнийг хепатитын В, С вирусын халдвар илрүүлэх оношлогоонд бүрэн хамруулж, улмаар эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах гол үүрэгтэй ажиллана.
Дундговь аймгийн хувьд 40- 65 насны 13 мянга гаруй иргэн өрх, сумын эрүүл мэндийн төвд бүртгэлтэй байна. Энэ сарын 15- наас эхлэн харъяалах өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд иргэд хандаж, илрүүлэг оношлогоонд хамрагдана. Хурдавчилсан оношлуураар элэгний вирусыг тодорхойлох бөгөөд бүтэн сарын хугацаанд оношлогоо үргэлжилнэ. Үүний дараа вирусын халдвартай гэж оношлогдсон иргэд эмчийн хяналтан дор эмчилгээ хийлгэнэ гэж ЭМГ- ын ахлах мэргэжилтэн Б. Саруулцэцэг хэллээ.
Эмчилгээнд зориулж 5 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөгөөр хөнгөлж иргэдэд өгнө. Илрүүлж, эмчилж эрүүлжүүлэхээс гадна халдварын талаархи иргэдийн ойлголтыг дээшлүүлж, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэрийн бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, халдвар дамжих замыг таслан зогсоох нь хөтөлбөрийн томоохон зорилго болж байгаа ажээ.

Т. Отгонтуяа