Нээлттэй хаалганы өдрүүдийг сумдад зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 11:06:45

Булган аймаг нээлттэй хаалганы өдрийг 7 хоног өрнүүлэхээр аймгийн Засаг даргын Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг Хутаг-Өндөр сумын Уньт, Хантай, Тээл, Хонгор багууд,  Тэшиг сумын Хужирт, Сэлэнгэ сумын 2,3 дугаар баг, Хялганат тосгон, Хангал суманд ажиллалаа.

Багийн бүрэлдэхүүнд Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Нийгмийн халамж, Нийгмийн даатгал, Боловсролын газар, Байгаль орчины газрын мэргэжилтнүүд, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нар, Төрийн банк, Хаан банкны захирлууд ажиллаж, иргэдийн сонирхсон асуултанд хариулан боломжтой асуудлуудын газар дээр нь шийдвэрлээд ирлээ. Мөн нээлттэй хаалганы  ажлын бүрэлдэхүүнд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дотор, мэдрэл, хүүхэд, нүд, шүд, дүрс оношлогооны эмч нар багтаж үзлэг оношлогоо хийж хөнгөлөлттэй эмээр үйлчиллээ. Давхардсан тоогоор 7 багийн 720 гаруй иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

П.Батням

相关新闻