Википедиаг үүсгэн байгуулагч Ж.Уэйлс хуурамч мэдээлэлтэй тэмцэх цахим хуудас нээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК./VOA/. "Онлайн чөлөөт нэвтэрхий толь" болох Википедиаг үүсгэн байгуулагч Ж.Уэйлс хуурамч мэдээ мэдээлэлтэй тэмцэхийн тулд шинээр цахим хуудас нээн ажиллуулж байгаагаа мэдэгдлээ.
Түүний санаачилсан "Викитрибюн" /Wikitribune/ цахим хуудас нь сэтгүүлчид, сайн дурын редакторуудын нэгдсэн сүлжээ болж чадсанаар хуурамч мэдээллүүд тархах явдалтай тэмцэх аж.
Википедиагийн цахим хуудсанд тавьсан мэдэгдэлд “Бид та бүхнийг улс орон болон дэлхий дахинд болсон үйл явдлуудын талаар үнэн зөв, бодит мэдээлэл аваасай хэмээн хүсч байна” гэжээ.
Сайн дурын редакторууд нь Википедиагийн редакторуудтай адил зарчмаар ажиллах бөгөөд мэдээнд орсон бүх өөрчлөлтийг давхар хянах юм.
Тус цахим хуудсанд мэргэжлийн сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээнүүдийг тавих ажээ. Бусад цахим хуудаснаас давуутай нь гэвэл "Викитрибюн" цахим хуудас нь аливаа ярилцлагын хуулбарыг “байж болох хамгийн дэлгэрэнгүй хэлбэрээр" олон нийтэд түгээх бөгөөд цахим хуудсыг санхүүжүүлэх эх үүсвэрийг зар сурталчилгаа болон гишүүдийн захиалгын төлбөрөөр бүрдүүлнэ.
Уэйлс хэлэхдээ “Бодит байдал дээр бол хуурамч мэдээг бидний харахыг хүссэн зүйлийг бидэнд зориулан хийж, өрөөсгөл хандлагыг өөгшүүлэн, донтуулсаар байдаг. Ингэснээр мэдээний үнэ цэнэ үгүй болдог” гэжээ.

Уэйлсийн бий болгосон "Википедиа" цахим хуудсыг алдаа мадагтай, худал мэдээлэл тараадаг хэмээн шүүмжилдэг бөгөөд түүний шинээр гаргасан "Викитрибюн" цахим хуудас нь зөвхөн сэтгүүлчид болон байнга мэдээ уншдаг хүмүүст ашигтай гэж зарим шинжээчид үзэж байна.
Х.Сарнай