Ой, хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Булган аймагт ой, хээрт аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг 2 сарын хугацаатай хязгаарлалаа.
Хуурайшилт нэмэгдэж, ой хээрт түймэр гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас хурайшилтын зэрэглэл өндөр болсон нутагт аялал зугаалгаар явах, мод бэлтгэх, ангуур хийх, ойн дагалдах баялаг ашиглахыг хязгаарлах арга хэмжээ авахыг сумын Засаг дарга нарт даалгасан байна.
Хаврын хуурайшилтын улиралд сум орон нутагт байнгын эрүүл, жижүүр гаргаж ажиллуулж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хуурайшилтын зэрэглэлийн мэдээг тогтмол гаргаж байх аж.
-Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, байгалиа хамгаалах зорилгоор ой, хээрт үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаж байгаа юм. Хуурайшилтын зэрэглэл бага, буурсан нөхцөлд ойд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө гэж аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Буманбаяр ярьлаа.
М.Батжаргал