Газрын тосны инхженерүүдийг бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод Их сургууль Газрын тосны инженерийн бакалавр дипломтой мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахаар хоёр дахь жилдээ хичээллэж байна. Инженерүүд мэргэжлийн чиглэлээр бэлтгэгдэхээс гадна гадаад хэлтэй, тэр дундаа хятад, оросоор чөлөөтэй ярих чадвар эзэмшин төгсөх юм.
Одоогоор Газрын тосны бакалаврын нэг, хоёрдугаар дамжаанд нийтдээ 20 гаруй оюутан суралцаж байгаа юм. Сургалтыг БНХАУ-ын Дачин хотын Дайчин их сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Дорнод аймгийн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай хамтран онол, практик хосолсон судалгаанд суурилан явуулж байна.
Тус аймгийн нутагт уул уурхай, газрын тосны томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг учир оюутнууд төгсөөд шууд ажлын байраар хангагдах боломжтой юм.
Б.Туяа