ДОРНОД: Японы сайн дурын ажилтнууд тусгай хэрэгцээт иргэдтэй ойр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-23 19:34:21

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Япон улсын Жайка олон улсын байгууллагын сайн дурын хоёр ажилтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон Политехникийн коллежид ажиллаж байна. Өмнө нь 2016 оноос сайн дурын зургаан ажилтан ЕБС-иуд, ЭМ-ийн салбарт ажиллаж байсан юм. Харин цаашид энэхүү харилцааг өргөжүүлж, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтарч ажиллахаар болжээ.

Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл Японы олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимарү Токүжиг хүлээн авч уулзав. Ёшимарү Токүжи: 2026 оноос хүүхдийн хөгжил, хамгааллын төслүүд болон бодлого, үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах сайн дурын мэргэжилтнээ илгээж, хамтын ажиллагаа өргөжүүлэн ажиллахад таатай байна гэв.

Дорнод аймаг олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин үр дүнтэй хэрэгжүүлэх талаас анхаарч нутагшуулан, орон нутгийн төсвөөс үргэлжлүүлэн санхүүжүүлж хэрэгжүүлэх бодлого барьдгаараа онцлогтой.

相关新闻