ДОРНОД: Онон мөрний Зүрхэн арал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-25 15:14:04

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баян-Уул сумын зон олон Ульхан майхан уулаа дээдлэн сүсэглэдэг. Өүлэн эхийн төрхөм Олхонууд аймгийн нэр сунжирсаар “Ульхан” болсон гэх таамгийг ч түүхчид дэвшүүлэх нь бий.


Ульхан майхан уулыг эгц урдаас нь харахад майхан шиг харагддаг учраас ийн нэрлэж, ном сударт тэмдэглэн үлдээжээ. Энэ уулыг Онон гол ороож урссаар зүүд доод талд нь салаалсныг “Ононгийн таван салаа” хэмээн нэрлэдэг. Ийнхүү салаалж урссаар их голд нийлэхдээ зүрхэн хэлбэрт арал үүсгэснийг “Зүрхэн арал” гэдэг.


“Монголын нууц товчоо”-нд Мэргидийн Их Чилэдү Олхонуд иргэнээс охин аваад буцаж явахад нь Ононгийн шугуйд шувуу агнаж байсан Есүхэй тааралдаж, Нэгүүн тайш, Даридай отчигин дүү нараа дагуулан ирж булааж авсан тухай өгүүлдэг. Өүлэн хатан Боржигоны бэр болж богтлогдон ирсэн газар нь Ульхан уулын орчимд бөгөөд булаагдсан Өүлэн Ононгийн ус эргээ хальтал уйлан хайлсан учир дээр дурдсан таван салаа үүсэж гэх домогтой.


Майхан уулын орой дээрээс хойд зүгт харахад Монгол Улсын хилийн зурвас харагдана. 


相关新闻