Оёдол, эсгүүрчний сургалтад 20-иод иргэн хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-28 10:33:14

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн "Урлаг дизайны академийн" сургалтын төв ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор Булган сум, Орхон, Хишиг-Өндөр, Сэлэнгэ, Сайхан, Хутаг-Өндөр сум, Хялганат тосгоны 20 суралцагчтайгаар монгол, европ хувцасны оёдол, эсгүүр хийх хосолсон сургалтыг зохион байгууллаа.

-Богино хугацаанд оёдол, эсгүүр, биеийн хэмжээ авах, загвар гаргах гэх зүйлсийг гарын авлага, бэлэн материал дээр гүйцэтгэж сургаснаар суралцагчид сэтгэгдэл өндөр, бүтээмж арвинтай сургалт боллоо гэж “Булган уран” хоршооны эзэн, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, ахмад багш Д.Дарьсүрэн ярьсан юм.

“Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил” төслөөс санхүүжүүлсэн анхан болон гүнзгийрүүлсэн шатны оёдол, эсгүүрийн сертификат олгох сургалтыг "Булган Уран хоршоо"-ны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ашиглан явуулсан байна. Энэ сургалтад хамрагдсан хүмүүсийн нэг нь эрэгтэй байлаа.

М.Батжаргал

相关新闻