Багш нар Монгол бичгийн уран бичлэгт суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-23 17:43:55

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нар энэ өдрүүдэд монгол бичгийн уран бичлэгт суралцаж байна.

Тэд сурагчдын амралтын үеийг тааруулан Монгол бичиг соёл төвийн тэргүүн Д.Ганбаатарыг урьж ирүүлэн хичээл заалгаж байгаа юм. Тав хоног үргэлжлэх уг сургалтад аймгийн төвийн бүх багш нар идэвхтэй хамрагдаж, энэ хугацаанд уран бичлэгийн үндсэн чадварт суралцан цаашид бие дааж өөрсдийгөө хөгжүүлээд зогсохгүй шавь нартаа зааж сургана. Ингэснээр хүүхдүүд багштайгаа хамтран бүтээл туурвиж, Монгол уран бичлэгийн үзэсгэлэнд оролцох, хөрш зэргэлдээ оронд бүтээлээ дэлгэн харуулахаас эхлээд олон боломж нээгдлээ гэж сургалтад оролцохсод олзуурхаж байв.

“Монгол бичиг соёл төв”-ийн тэргүүн Д.Ганбаатарын сэтгэгдлийг энэ үеэр сонсоход “Сүүлийн жилүүдэд монгол уран бичлэгийн хэрэглээ нэмэгдэх болсон. Иргэд гадна дотнын зочид, найз нөхөддөө бэлэг дурсгал өгөхдөө Монгол бичгээр таталгасан бэлгийг ч илүүтэй сонгож байна. Жилд ийм төрлийн үзэсгэлэн 3-4 удаа дэлгэгдэж байгаа. Энэ бол нэг төрлийн урлаг” гэж ярив.

Б.Туяа

相关新闻