Он гарсаар 10 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Оны эхний хоёр сарын байдлаар Дорнод аймгийн үйлдвэрлэгчид 10.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлжээ.
Үүн дотор цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл нэлээд хувийг эзэлдгээрээ онцлог. Дээр дурдсан хугацаанд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Адуунчулуун” , МАК-ийн нүүрсний уурхай 25 мянган тн нүүрс олборлож, “ДБЭХС” ТӨХК 44734.7 мянган квт.цаг цахилгаан эрчим хүч, 80 мянган г.кал дулаан үйлдвэрлэж хэрэглэгчдийг хангасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн иргэд орон нутагтаа үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсон нь ч өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эерэгээр нөлөөлж байна. Тухайлбал, 412.3 тн гурил, 208.6 тн хивэг, 87.7 тн талх, нарийн боов, 1.2 мянган литр дарс, 5.9 мянган литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 2.6 тн хиам, банш, бууз үйлдвэрлэсэн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
Б.Туяа