Өсвөрийн теннисчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-22 06:43:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн боллоо. 

Тэшиг, Бүрэгхангай, Хутаг-Өндөр сум, Булган сумын 1-р сургууль, "Эрдмийн өргөө"цогцолбор сургуулийн 32 тамирчин оролцлоо.

Хоёр насны ангилал, хоёр төрлөөр явагдсан энэ тэмцээний 12 наснаас доош насны ангилалд эрэгтэйчүүдээс Хутаг-Өндөр сумын Г.Даваажаргал, Бүрэгхангай сумын Э.Бат-Орших, Булган сумын 1-р сургуулийн З.Од-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн Д.Хулан, Хутаг-Өндөр сумын Н.Дэлгэрзаяа, "Эрдмийн өргөө" сургуулийн н.Мөнгөнчимэг нар эхний байр эзэллээ.

Ширээний теннисний тэмцээний 13-17 насны хөвгүүдээс Тэшиг сумын Б.Эрдэнэсүрэн, н.Баярцогт, Д.Ганзориг, охидоос "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн Б.Болортуул, Булган сумын 1-р сургуулийн Л.Мөнхбаяр, Хутаг-Өндөр сумын М.Мөнхдурсгал нар шалгарав.

М.Батжаргал

相关新闻