553 хүүхдийн хүйн ээж “Зөвлөн туслагч” болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-21 15:59:55

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хангал сум "Зөвлөн туслагч-Өвлөн суралцагч" аяны нээлтийг зохион байгууллаа.

Төрийн албанд, ахмад үеийнхээ мэдлэг чадвар, дадлага туршлага, арга барил, хандлагыг тусган авч, залуучуудад өвлүүлэхээр сумын Эрүүл мэндийн төвд зөвлөн туслагчаар ахмад эмч Д.Нарантуяа, өвлөн суралцагчаар эх баригч бага эмч Б.Нарантуяа, ээлжийн сувилагч Н.Энхтуяа, Д.Нямдаваа нар хамтран ажиллах болжээ.

-Ахмад эмч Данзанжамцын Нарантуяа Хангал сумандаа 37 жил эрүүл мэндийн төлөө ажилласан хүн юм. Түүнээс 27 жилд нь эх баригч бага эмчээр ажиллаж 553 хүүхдийн хүйн ээж болсон байгаа. Залуучуудад эх барих болон сувилахуйн туршлагаасаа суралцуулж байна.

Өнөөдөр багийн иргэд, айл өрхөөр хэрхэн явж хамтран ажиллах, асаргаа, сувилгаа хийх, эрүүл ахуй, ариун цэврийн зөвлөгөө өгөх, дэглэм сахиулах талаар сургалт хийж байна гэж Хангал сумын Засаг дарга С.Ичинхорлоо ярилаа.

М.Батжаргал

相关新闻